Миний энэ бичээд байгаа зүйлсийг хэн ч уншихгүй байж болно гэж би бодоод байгаа. Үүнийг хэн нэгэн унших нь надад нээх чухал биш миний хувьд үүнийг би зүгээр л өөртөө тэмдэглэл байдлаар интернетэд өөрийн мэдэж олж авсан зүйлсээ алдчихгүй гэсэндээ бичдэг тэмдэглэлийн маань нэг хэсэг болгон ашиглаж байгаа билээ. Өөртөө зориулж юм бичнэ гэдэг утгагүй байж болох юм, мөн өөртөө зориулж бичдэг хүн ямар … энэ гэж байдаг билүү, хэхэ. Би бага байхдаа урьд нь өөртөө зориулж нэг жижиг дэвтэр хөтөлдөг байлаа түүнтэй минь л ижил агуулгатай болоосой гэж бодож байна. Гэхдээ би үүнийг хэн нэгэн уншвал баярлах учраас нээлттэй тавьсан. Мөн миний юу бодож байгааг эндээс жоохон ч гэсэн тольдох юм. Өөрийнхөө бодож явдаг зүйлээсээ тэмдэглээд л яваад байнаа. Заримдаа хараал идсэн толгойд маань гайгүй юм орж ирэх тэр үед энэ дээр бичээд байвал зүгээр шийдэл юм шигээ. Яагаад гэхээр янз янзын компьютерт бичихээр нөгөө файлаа ийш тийшээ хуулж зөөнө гэж байх ч гүй юм байна лээ. Энэ бол бичих болсон гол шалтгаан. Үгүй юм байна жинхэнэ шалтгаан бол би энд бодож байгаагаа бичихийг хүссэн нь юм.
Анх энэ блогийг нээх тэр үед би дөнгөж 3-р курсын оюутан бөгөөд зүгээр л нэг ангийнхандаа зориулаад хичээлийн хуваарь энэ тэр болон харилцан мэдээлэл солилцох зорилготой нээж байсан билээ. Тэр үеийг одоо бодохоор анх интернет гэж юу байдгийг ч мэдэхгүй зүгээр л өөрийнхөө сонирхолтой зүйлсд татагдах зөнгөөрөө л хэрэглэж байсан санагдана. Англи хэлийг ч одооныхоос маш их дутуу ойлгодог интернет хэрэглэх явцад гарч ирэх маш их нэр томъёог зүгээр л ойлгодоггүй мөртлөө дараад л линкүүд дээр дараад л ороод л хэсээд л байдаг. Тэгээд бас интернет веб сайтын хөгжүүлэх ямар нэгэн ажилд оролцож байсан гээч. Мэдээж бүр юу ч ойлгохгүй байсан биш л байх л да. Түүнээс хойш одооны мэдлэгийг олж авахад маань интернет гэдэг зүйл маань л надад тусалж байна да. Нэг ёсондоо миний нүдийг тайлж өгч байгаа хэрэг л дэ. Ер нь бол тооцсон чинь интернеттэй анх нөхөрлөсөнөөс хойш нийт 5 жилийн хугацаа л өнгөрч. Гэхдээ би нилээд хаалттай хүн болохоор сошиал талаас биш харин өөрт хэрэгтэй knowledgement-г олж авахаар хэрэглэж ирлээ. За тэр ч яахав дэ.
Мэдэрч кайф авна гэдэг маш гоё юмаа. Би зөвхөн мэдэрч л сурмаар байна. Хэрэв би өөрийнхөө дуртай зүйлийг мэдрээд түүнээсээ кайф авч сурах юм бол юуг ч хийж бүтээж чадна гэж боддог боллоо. Гэтэл миний хувьд аливаа хийж байгаа зүйлээсээ кайф авч мэдэрч чадахгүй харин ял юм шиг хийгээд өдөр хоногийг аргацаагаад яваад байх хандлагатай байгаа тул одооноос энэ байдлыг өөр зөв хандлагаруу нь чиглүүлэх юмсан гэж бодож байна. Хэрэв тэгж чадах юм бол @Энхбат гишүүний хэлээд байсан дуртай зүйлээ хийж байгаа хүн хэзээч ядардагүй гэдэг л болох байхда. Сайхан амьдрал гэж юу? ухаантай хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? гэх мэт маш олон утгагүй асуултууд миний толгойд байсаар ирсэн юм энэ асуултандаа би өөрөө хариулж чаддагүй юм. Яагаад гэхээр би нэг зөв хариултаа олсон явж байгаад хэсэг амьдарсаны дараагаар дахиад өөр өнцөгөөс хариулт олох гэх мэтээр яваад байгаа юм шигээ. Энэ нь миний нөгөө ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөнө гэдэг нь болоод байна уудаа. Би ч түүхий байна да. Өөртөө дандаа энэ үгийг хэлдэг л дэ. Гэсэн хэдий ч хааяа бас бяцхан онгироотноо гэжүү.
Би яаг одоо
Adele - Rolling in the Deep
сонсож байна. Эндээс яагаад ийм гайхалтай мэдрэмжийг авдаггүй байсан юм бол гайхалтай санагдаж байна. Энэ чихэвчийг энэнээс илүү чангалах хэрэгтэй санагдаж байна. Яагаад ийм сул байгаа юм болооо. Хараал ид.