Битүүний андуурал

шог өгүүллэг)Битүүний өдөр нийслэлд гарсан нэгэн хэргийг шүүж байлаа. Хэрэгт дуртай хүмүүс танхим битүүртэл чихцэлдэн суужээ. Битүү хар хувцастай шүүгч эмэгтэйн дуунд цонхны шил чичирч байх нь дуулдана. Хэрэгт холбогдогч Лүмбээ шүүгч рүү гөлөлзөж, толгойгоо маажин, түгдэрч:-Битүүний орой, найзындаа битүүлээд буцаж явсан юм л даа. Автобусны цонх битүү цантай. Буугаад иртэл битүү утаа. Манай буудал мөн гэж санагдсан. Цааш хартал манай байшин байх шиг байсан, тэгээд… гэснээ түгдрэн таг боллоо. Шүүгч:-Тэгээд яасан? гэвэл Лүмбээ улам тэвдэн, түгдэрч байснаа:-Тэ, … т, … тэгээд л айлын авгай жирэмсэн болгосон гэхэд шүүх танхимд шивэр авир гэлцээд явчлаа. Хохирогчийн талын өмгөөлөгч, будаг шунх болсон бүсгүй нүдээ том болгон:-Буудал, байшин хоёрыг андуурч болно. Авгайгаа андуурна гэж байх уу? гэв. Лүмбээ:-Намайг ороход тэр цаашаа хараад унтаж байсан. Бэ, б, … бэлхүүс, өгзөг нь яг манай авгай. Миний авч өгсөн бээжин дотоож гарцаагүй мөн байсан л даа. Тэгээд л … гэж байна. -Ална аа, чи мууг… гэ

Сэтгэгдэл бичих