.htaccess Хичээл 1

Энэ .htaccess файлын талаар интернет ухаж байгаад нэг ойлгомжтой тодорхой бичсэн хичээлийг олж орчуулж тавьлаа. Хэн нэгэн миний блогоор зочлоод .htaccess гэж юу гэдгийг мэдээд авч байвал би баярлана шүү.

Товчоон

Энэ хичээлээр .htaccess –н талаар мэдэх бөгөөд таны веб сайтыг сайжруулах хүчний талаарх юм. Хэдийгээр .htaccess зөвхөн нэг файл хэдий ч, энэ нь серверийн тохиргоог өөрчлөх чадвартай бөгөөд өөр маш олон зүйлийг чамд хийхэд тус болох юм. Хамгийн түгээмэл нэгэн чадвар нь чиний өөрийн 404 error хуудсыг бий болгох боломжтой. .htaccess –г хэрэглэхэд хэцүү биш бөгөөд нэг текст файлд энгийн хэдэн заавар бичээд л болно гэсэн үг.

Миний хост үүнийг дэмжих үү?

Энэ нь хялбар хариулт өгөхөд хэцүү асуулт байж магадгүй. Олон хостууд .htacces-г дэмждэг боловч үүнийг зарлаад байдаггүй. Мөн өшөө маш олон хостууд үүнийг хийх боломжтой байдаг боловч тэдгээрийн хэрэглэгчид нь .htaccess файлыг зөвшөөрдөггүй.

.htacces –н нэг сайн шинж тэмдэг нь таны хост .htaccess-г дэмжсэнээр хавтасыг нууц үгээр хамгаалах боломжтой болох юм. Үүнийг хийхийн тулд тэд .htaccess-г санал болгох шаардлагатай байдаг(Хэдийгээр зарим тохиолдолд хавтасыг нууц үгээр хамгаалахад .htaccess-г хэрэглэхгүй хийдэг ч гэсэн). Хэрэв та өөрийн .htaccess файлыг хэрэглэхдээ итгэлгүй байвал энэ ажиллах эсэхийг хар эсвэл өөрийн веб хоструу емайл илгээж, асуух нь хамгийн зөв зүйл юм.

Би юу хийж чадах вэ?

Та .htaccess юу хийж чадахыг гайхаж болно эсвэл та үүний зарим хэрэглээний талаар уншиж болно. Гэхдээ яг үүгээр ямар олон зүйл хийж болохыг ойлгохгүй байх.

.htaccess нь эдгээр өргөн агуулгатай зүйлсийг хийж чадна.

  • Хавтасыг нууц үгээр хамгаална
  • Хэрэглэгчидийг автоматаар дахин хандалт үүсгэнэ
  • Хэрэглэгчийн тодорхойлсон алдааны хуудас
  • Өөрийн файлын өргөтгөлийн өөрчлөх
  • Тодорхой IP хаягаар хэрэглэгчдийг бандана
  • Тодорхой IP хаягаар хэрэглэгчдийн орох эрхийг нээнэ
  • Хавтасын жагсаалтыг зогсооно
  • Index файлын оронд өөр файлыг хэрэглүүлнэ.

.htaccess файл үүсгэх

.htaccess файл үүсгэх нь хэдэн зүйлээс шалтгаална. Файлыг бичих нь хялбархан, танд зөвхөн текст эдитор дээр тохирсон кодыг бичих шаардлага гарна. Магадгүй файлыг хадгалахад асуудал үүсч болзошгүй. Яагаад гэвэл .htaccess бол хүчтэй файлын нэр(үнэндээ бол нэргүй 8 үсгээс бүтсэн файлын өргөтгөл юм) энэ нь тодорхой системд хүлээн зөвшөөрөгдөхгүй байж болох юм(windows гэх мэт). Ихэнхи үйлдлийн системд “.htaccess” гэдэг нэрээр файл хадгалагдсан байх шаардлагатай байдаг. Хэрэв энэ ажиллахгүй бол та нэрийг арай өөрөөр өөрчлөөд үзээрэй. Жишээлбэл htaccess.txt ч юмуу. Дараа нь үүнийг серверлүүгээ upload хий. Нэг удаадаа файлаа upload хийчихвэл FTP програм ашиглаад үүний нэрийг сольж болно.

Анхааруулга

.htaccess-г хэрэглэхийн өмнө танд би нэг анхааруулга өгөх хэрэгтэй байна. Хэдийгээр ямар нэгэн алдаанаас шалтгаалж .htaccess-г хэрэглэх нь тохиромжгүй санагдаж байсан хэдий ч Microsoft Front Page Extensions-г хэрэглэж байгаа бол болгоомжтой хандах хэрэгтэй шүү. Front Page Extensions нь .htaccess файлыг хэрэглэдэг бөгөөд үүн дээр өөрийн бичих гэсэн мэдээллээ засварлаж хийж ёстой болохгүй шүү. Хэрэв та үүнийг хүсэж байвал .htaccess файлыг өөрийн сервер дээрээсээ татаж аваад өөрийн мэдээллийг бичиж болно.

Хэрэглэгчийн тодорхойлсон алдааны хуудас

.htaccess файлыг хэрэглэх эхний хэрэглээ бол алдааны хуудсыг хэрэглэгчийн тодорхойлсон хуудсаар далдлах арга юм. Энэ нь таны хостын алдааны хуудсууд эсвэл хуудас байхгүй үеийн оронд таны өөрийн алдааны мэдэгдэл өгөх хуудсыг гарна гэсэн үг. Энэ нь алдааны үзэгдэл гарсан тэр тухгүй үйл явдалд таны сайт илүү мэргэжлийн түвшинд хийгдсэн мэт санагдуулах болно. Энэ нь мөн алдаа гарсан тохиолдолд танд мэдэгдэх тэр скриптийг үүсгэх бололцоог олгодог. (Жишээлбэл хуудас олдоогүй үед автоматаар емайл илгээх скриптийг би веб сайтдаа хийж ашигласан.)

Алдааны дугаарыг мэдэж байвал дараах .htaccess файлыг үүсгэж ямар ч алдааны хэрэглэгчийн тодорхойлсон хуудсыг үүсгэж болно.

ErrorDocument errornumber /file.html

Жишээлбэл би өөрийн root хавтастаа notfound.html файлтай байвал үүнийг 404 алдааны оронд гаргаж ирж болно гэсэн үг.

ErrorDocument 404 /notfound.html

Хэрэв файл чинь root хавтаст байхгүй бол та түүний path –г зааж өгөх шаардлагатай.

ErrorDocument 500 /errorpages/500.html

Энд зарим түгээмэл алдаанууд байна:

401 – Зөвшөөрөл шаардлагатай

400 – Тааруухан хүсэлт

403 – хориотой

500 – Дотоод серверийн алдаа

404 – Хуудас олдсонгүй

Тэгээд бүгдэнд нь алдаанд нь тохирсон үзүүлэх файлыг үүсгээд үүнийгээ болон .htaccess файлаа серверлүүгээ хуулна шүү дэ.

Сэтгэгдэл бичих