.htaccess Хичээл 2

Энэ хэсэгт би таны сайтыг сайжруулах .htaccess-н талаарх өшөө функцуудыг хэрэглэх талаар үзэх болно.

Товчоон

Өнгөрсөн хичээлээр би .htaccess-г танилцуулаад зарим хэрэгтэй онцлогийн талаар дурдсан. Энэ хэсгээр би та нарт тэдгээрийг хэрэгжүүлэх .htaccess файлыг хэрхэн хэрэглэх талаар үзнэ.

Хавтасан доторх index үзэгдэхийг зогсоох

Заримдаа, таны өөрийн хавтас дотор ямар ч index файл байхгүй байдаг. Энэ нь мэдээж хэн нэгэн веб хөтөч дээрээ хавтасны нэрийг бичвэл хавтас дотор байгаа файлуудын жагсаалт тэр чигээрээ гарч ирнэ гэсэн үг. Энэ нь таны вебын аюулгүй байдлын эрсдэлтэй тал юм.

Олон шинэ index файл үүсгэхгүйгээр үүнээс сэрэмжлэх ийн тулд та .htaccess файлдаа дараах мөрийг бичээд хавтасны жагсаалтыг үзүүлэхийг зогсооно.

Options –Indexes

Тодорхой IP хаягийг зөвшөөрөх болон хаалт хийх

Заримдаа та зарим тодорхой IP хаятай  хүмүүсийг л өөрийн сайтдаа хандах эрхийг нээж өгөх ийг хүсдэг шүү дээ. (Жишээлбэл, Тодорхой хавтас дотор тодорхой ISP хэрэглэж байгаа хүмүүсийг л хандах эрхийг заах хэрэгтэй байдаг) Бас та зарим IP хаягийг бандах хэрэг болдог. (Жишээлбэл, Таны сэтгэгдэл бичих талбарт тань замбараагүй олон юм бичсэн тохиолдолд) Мэдээж та тухайн бандах хүнийхээ IP хаягыг мэдсэн тохиолдолд л энэ ажиллана шүү дэ. Одоо интернетэд байгаа хүмүүсийн ихэнх нь динамик IP хаягтай байдаг. Тэгэхээр энэ нь хязгааргүй хэрэглэх сайн арга үргэлж байж чадахгүй.

Та дараах байдлаар IP хаягийг блоклож болно.

deny from 000.000.000.000

000.000.000.000 –н оронд IP хаягаа бичнэ. Хэрэв та цэгээр тусгаарлагдсан группын 1, 2 хэсгийг тодорхойлох юм бол тэр хязгаараар нь блоклох болно.

Та дараах байдлаар IP хаяганд зөвшөөрөл олгоно.

allow from 000.000.000.000

000.000.000.000 –н оронд IP хаягаа бичнэ. Хэрэв та цэгээр тусгаарлагдсан группын 1, 2 хэсгийг тодорхойлох юм бол тэр хязгаараар нь блоклох болно.

Хэрэв та хавтаст хандах эрхийг хүн болгонд хязгаарлая гэвэл:

deny from all

Энэ нь зүгээр л нэг хавтаст байрлах файлд скрипт бичээд л хийгдэж байгаа шүү.

Солигддог Index файлууд

Та өөрийн хавтас доторх index файлын нэрээр index.htm эсвэл index.html зэрэг файлуудыг  хэрэглэхгүй байлгаж болох юм. Жишээлбэл хэрэв та PHP файлтай бол өөрийн index.php файлыг хавтас доторх index файл болгож болно гэсэн үг. Гэхдээ ганц index гэдэг үгээр хязгаарлагдахгүйгээр .htaccess файлыг хэрэглэж “fooofooo.bla” ч юмуу өөр ямар ч хамаагүй өөрийнхөө хүссэн нэрээр index файлыг зааж өгч болно.

Солигддог index файлууд жагсаж орсон байдаг. Сервер нь зүүнээ баруун тийш файлуудын дарааллаар index файлыг сонгоно. Эхний байрлалаас файл байгаа эсэхийг шалгаад байхгүй бол дараагынхыг үзүүлэх байдлаар ажиллаад бүгд байхгүй бол энэ нь шууд хавтас доторх файлын жагсаалтыг үзүүлэнэ. (Үгүй гэвэл үүнийг мэдээж болиулж болно л до)

DirectoryIndex index.php index.php3 index.egi eeeegggiii.it

Дахин чиглүүлэлт хийх

.htaccess –н нэг чухал хэрэглээ бол хавтаст ирсэн хүсэлтийг өөрийнхөө байгаа серверт байна уу, өөр сервер дээрх веб сайтад байна уу хамаагүй өөр файлруу чиглүүлж дахин дуудах юм. Энэ нь та файлуудынхаа нэгний нэрийг өөрчилсөн үед тэр файлруу хүсэлт ирэх үед туйлын хэрэг болдог эд юм. Бас нэг хэрэглээ бол урт URL –г богино URL –лүү дахин дууддаг. Жишээлбэл нэгтгэсэн линкэнд маш богинохон URL –г хэрэглэнэ гэсэн үг. Дараах жишээнд тодорхойлсон файлруу дахин чиглүүлэлт хийж байна.

Redirect /location/from/root/file.ext http://www.otherwise.com/new/file/location.xyz

Дээрх жишээнд root хавтаст байгаа oldfile.html файл дуудагдсан бол араас нь ингэж бичиж өгнө.

/oldfile.html

Хэрэв файл old дэд хавтаст байгаа бол ингэж бичигдэнэ.

/old/oldfile.html

Та мөн .htaccess файлыг ашиглаж хавтасыг тэр чигээр дахин чиглүүлж болно. Жишээлбэл хэрэв та өөрийн сайтдаа olddirectory нэртэй хавтасаа шинэ сайтынхаа http://www.newsite.com/newdirectory/ нэртэй  өөр хавтасруу дахин чиглүүлнэ гэсэн үг.

Redirect /olddirectory http://www.newsite.com/newdirectory

Тэгээд мөн хуучин хавтас доторх файлуудыг дуудахад шинэ сайтын хавтас доторх ижил нэртэй файлуудыг дахин дуудна гэсэн үг.

Хэрэв та http://www.youroldsite.com/olddirectory/oldfiles/images/image.gif гэж хүсэлт илгээвэл дараах хаяглуу дахин чиглүүлэх болно.

http://www.newsite.com/newdirectory/oldfiles/images/image.gif

Энүүгээр хэрэв зөв хэрэглэж чадвал туйлын хэрэглээ өндөртэй болохыг нотолж байна.

Сэтгэгдэл бичих